МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн бодлогыг судалгаанд суурилж шинэчилнэ
2024.06.18
Улстөр

Төрийн бодлогыг судалгаанд суурилж шинэчилнэ

УИХ 126 гишүүнтэй байх бөгөөд энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явагдана.  Үүний 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорциональ системээр сонгоно. Намууд жагсаалтаар сонгогдох 48 нэр дэвшигчдээ олон нийтэд танилцуулж байгаа. Бид МАН-аас жагсаалтын 14-т эрэмбэлэгдсэн Удирдлагын академийн Хүний нөөцийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Бадарчийн Хэрлэнг танилцуулж байна.

Түүний хувьд ОХУ-ын Эрхүү хотын УБДС, сэтгэл судлалын багш, бакалавр, Удирдлагын Академи, бизнес удирдлага Магистр, ХБНГУ-ын Потсдамын Их сургуулийн терийн удирдлага, улс терийн шинжлэх ухааны доктор. Боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 27 жилийг нь Удирдлагын академид багшилжээ. Монгол хүний үнэт зүйл монголын нийгмийн сэтгэлгээний өөрчлөлтийн талаар судалгаа хийдэг судлаач.

Төрийн албаны үнэт зүйлс зарчим түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар харьцуулсан судалгаа хийсэн. Энэ судалгаандаа солонгосын төрийн албан хаагчид өдөр тутмынхаа ажлыг хийхдээ юунд итгэж үнэмшиж ажлаа хийж байна. Энэ нь манай төрийн албан хаагчдынхаас юугаараа ялгаатай байгааг судалжээ. 

Энэхүү харьцуулсан судалгаа нь онол практикийн хувьд ихээхэн ач холбогдолтой. Иймд төрийн албанд тулгамдаж буй саад, бэрхшээлийг шийдвэрлэхэд судалгаанд суурилсан ул суурьтай бодлого хэрэгжүүлэхээр Бадарчийн Хэрлэн УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтын 14-т багтаж,  нэр дэвшээд байна.

ШИНЭ МЭДЭЭ