СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Н.АЛТАНШАГАЙ: АЖ ҮЙЛДВЭРТ СУУРИЛСАН "ЭМЭЭЛТ ХОТ" 32 ДУГААР ХОРООНД БАЙГУУЛАГДАНА
2024.06.13
Улстөр

Н.АЛТАНШАГАЙ: АЖ ҮЙЛДВЭРТ СУУРИЛСАН "ЭМЭЭЛТ ХОТ" 32 ДУГААР ХОРООНД БАЙГУУЛАГДАНА

Ээлжит уулзалтаараа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулан ажиллаж байна.

Миний бие МАН-ын 9 тулгуурт мөрийн хөтөлбөрөөс бүсчилсэн хөгжил, хотын эдийн засаг, дагуул хотыг хөгжүүлэх хүрээнд 32 дугаар хорооны иргэддээ "Агро сити" эдийн засгийн тусгай бүс болон Аж үйлдвэрт суурилсан "Эмээлт хот" байгуулагдахын ач холбогдолыг танилцууллаа.
Байршлын онцлогоос шалтгаалан энэ хэсэгт бие даасан Эмээлт хот байгуулагдсанаар нийслэлийн цаашдын хөгжлийн чиг хандлагатай нягт уялдуулан боловсруулах үйлдвэр, үйлчилгээний газруудыг нэг дор төвлөрүүлж, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, мах боловсруулах үйлдвэрүүдийг олноор байгуулж зөвшөөрсөн бүсэд мал аж ахуй эрхэлдэг малчдын орлогыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд хотын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ