"ЯРЬДАГ ФУТБОЛК 2024: ЭРХЭЭРЭЭ ГАНГАРЪЯ” өдөрлөгийг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа.
2024.06.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"ЯРЬДАГ ФУТБОЛК 2024: ЭРХЭЭРЭЭ ГАНГАРЪЯ” өдөрлөгийг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхгүйгээр бид сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүдэн шүүхээс ангид байх гэхчлэн иргэний, улс төрийн, эдийн засаг нийгэм соёлын бүхий л эрхээ шаардаж чадахгүйд хүрнэ.

Энэ ч утгаараа Монголын Эмнести Интернэшнлээс иргэд, ИНБ-ууд, хүний эрхийн идэвхтнүүдэд өөрийн үзэл бодол болон олон нийт төрд хүргэхийг хүсэж буй санаа зовниж буй асуудлаа үгээр, зургаар, өөрийн хүссэн загвараар илэрхийлэх боломжийг олгосон энэхүү арга хэмжээг 2014 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сард буюу Эмнести Интернэшнлийн дэлхий дахинаа үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан зохион байгуулсаар ирсэн.

Энэ жилийн өдөрлөг Архангай, Баян-Өлгий, Дархан-уул, Завхан, Орхон аймагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа юм. Өдөрлөгийн үеэр хүний эрхийн загварлаг илэрхийлэл, өртөөт тоглоом, хүний эрхийн мэдээллийн өртөө загварын шоу, үзүүлбэр, урлагийн тоглолт, үзэх өргөн боломжийг олгосон юм.

Урлаг бол нийгэмд эерэг өөрчлөлт, эв нэгдэл, эрх чөлөөг авчрах хүчтэй зэвсэг байсаар ирсэн. Энэ өдөр эрхээ мэддэг, эрхээ шаарддаг, эрхээ хамгаалахын төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүсийн баярын өдөр юм.

ШИНЭ МЭДЭЭ