2024.05.27
Зам, Тээвэр
ДАРХАН ХОТОД ШИНЭ ГҮҮРЭН ГАРЦЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН НЭЭГДЛЭЭ
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийг тосгоны 1 дүгээр багтай холбосон авто замын гүүрэн гарцын ажил дуусч өнөөдөр /2024.05.27/ ашиглалтад орлоо.
Тус ажлыг улсын төсвийн 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Биг рентал" ХХК гүйцэтгэв.
Уг гүүрэн гарц ашиглалтад орсноор Дархан сумын 1, 2, 3 дугаар баг, Ширээ нуруу чиглэлд нэг урсгалаар зорчдог хөдөлгөөний эрчим буурч, төв замын ачаалал багасч, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах юм.
Үнийн өсөлт, цар тахал зэрэг олон асуудлуудтай нүүр тулсан ч ажлын явцыг тасалдуулалгүй амжилттай дуусгахад хувь нэмрээ оруулсан Сангийн яам болон Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарт нийт Дарханчууд талархаж буйгаа илэрхийлж байлаа.
ШИНЭ МЭДЭЭ
Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.12.10