БАГШИЙН ТУСЛАХ AI", “И-ХҮРТЭЭМЖ” СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЖ БАЙНА
2024.05.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

БАГШИЙН ТУСЛАХ AI", “И-ХҮРТЭЭМЖ” СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЖ БАЙНА

Боловсролын салбарт цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй AI EdTech Mongolia 2024” арга хэмжээ болж байна. Арга хэмжээнд оролцож буй ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 370 гаруй багш сурган хүмүүжүүлэгчдэд салбар яамны цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй

  • төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр бүрийг боловсролын нэгдсэн сүлжээнд холбох,
  • цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангах,
  • багш бүрийг компьютероор хангах,
  • утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх,
  • цахим анги байгуулах ажлын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл өгнө.

Мөн:

  • Боловсролын салбарт цахим шилжилтийг ннвтрүүлэх суурь дэд бүтцийн нээлт
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “И-Хүртээмж”
  • Багшийн туслах AI системийн нээлт болно.

ШИНЭ МЭДЭЭ