2024.05.17
Эдийн засаг, Худалдаа
Х.Булгантуяа: Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн хуулийг баталж, улстөржихгүй бизнес эрхлэх боломжоор хангах хэрэгтэй
УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Энэ хууль нэлээдгүй хоцорч орж ирж байна. Сая манайх Нийгмийн даатгалын багц хуулиа батлуулсан. Мөн НДШ төлөгч ажил олгогчидтой манай салбар маш ихээр хамтарч ажилладаг. Тахимын эрх зүйн байдлын тухай асуудал өнөөдрийг хүртэл бүрхэг явсаар ирсэн. Тиймээс энэ хуулийг нэлээн эрт батлуулаад өгөхийг манай зүгээс хэлж УИХ, Засгийн газар дээр хамтран ажилласан. Тун удахгүй үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийг өргөн барих гэж байна. Энэ 2 хууль нь толгой дараалан хамт байх ёстой хуулиуд юм. Тиймээс энэ хуулийг яаралтай батлах тал дээр анхаарах хэрэгтэй байна.
ШИНЭ МЭДЭЭ
БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.12.02