2024.05.17
Орон нутгийн хөгжил

Ц.Мөнхцэцэг: МҮХAҮТ-ын бүтцийн зохицуулалт бүсчилсэн хөгжлийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ?

УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Бизнесийг дэмжих Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнесийн салбар дахь ажилтнуудын нийтлэх дуу хоолойг төрд хүргэхэд уг хууль чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд улс орныг бүсчлэн хөгжүүлэх тухайн салбар бүсийн лнцлогтой уялдуулан бизнесийн болн уул уурхайн тодорхой бүсийн онцлогууд байгаа. Энэ хуулийн төсөлд танхимын бүтэц бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр хэрхэн уялдаж байна вэ. Үүнтэй холбоотой ямар зохицуулалт орж байна.

УИХ-аас мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баталсан. Уг хуульд эдийн засгийн салбарын төлөөллүүд төрд дуу хоолойгоо хүргэх, эрх ашгаа хамгаалуулах, төрийн ажил үйлчилгээг гэрээгээр шилжүүлэх зэрэг нэлээд өргөн хүрээтэй дэвшил гарсан. Энэ хуулийн төсөл маань мэргэжлийн нэгдсэн холбоодын хуулийн төсөлтэй хэрхэн уялдах вэ?

Түүний асуултад, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ