МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Энхтүвшин: Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг сунгах боломжтой юу?

УИХ-ын чуулганы /2024,05,17/-ны өдрийн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин асуулт асуулаа.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжиж байна. Малчид маань нэгдээд сайн дураараа холбоо байгуулах, бэлчээр усаа хамгаалах, нөхөн сэргээх гээд чухал заалтууд орж ирсэн байна. Тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан. 15 жил мал аж ахуйн салбарт ажилласан 50 настай эмэгтэй, 55 настай эрэгтэй хүнийг тэтгэвэрт гарах боломжоор хангасан. Өмнө нь НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хууль гаргадаг байсан ч харамсалтай нь энэ хууль 2023 оноос хойш сунгагдаагүй. Тэгэхээр НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хуулийг сунгах боломж бий юу. Энэ хууль малчдад маш их хэрэгтэй байна. Нэг ёсондоо, малчдад НДШ-ээ нөхөн төлөх боломжийг олгож, НДШ-ийг нөхөн төлүүлэх хуулийг оруулж өгнө үү. Үүн дээр саналаа хэлнэ үү...

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ