МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн боловсролын байгууллагын хүртээмж 98%-д хүрлээ
2024.05.09
Орон нутгийн хөгжил

Дорноговь аймгийн боловсролын байгууллагын хүртээмж 98%-д хүрлээ

Аймгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах, сурагчид эрүүл, таатай орчинд сурах нөхцлийг хангах, тэр дундаа алслагдсан сумд, дүүрэгт сургууль байгуулахад анхаарч байна.

Сайншанд сумын VI багт шинээр нээгдсэн (2023.02.10) ерөнхий боловсролын 640 хүүхдийн сургууль мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан бөгөөд орчин үеийн стандартад нийцсэн хичээл, сургалтын танхим, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан шат, багш, хүүхэд хөгжлийн төв, мэдээллийн танхим, хичээлээс гадуурх сонгон, дугуйлан, секц, давтлага зохион байгуулах тохилог өрөө танхимтай, зургаан настай хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх танхимыг бүрдүүлснээрээ онцлог.

Сайншанд суманд ерөнхий боловсролын II сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн Бага сургууль ашиглалтад (2023.11.11) орж хичээл, сургалтын танхим, урлаг, спортын заал, мэдээллийн танхим, багш хөгжлийн танхим, хүүхэд хөгжил, хамгааллын өрөө, номын сан, гал тогоо зэрэг нийт 32 өөрөө танхимтай ба 20 бүлгийн 731 суралцагч хичээллэж, хичээлээс гадуурх дугуйлан, секц, давтлага, хүүхэд хөгжүүлэх, хамгаалах сургалтын үйл ажиллагаа явуулах өрөө танхимаар бүрэн хангагдав.

Хүн амын төвлөрөлтэй холбогдуулан Замын-Үүд суманд 960 хүүхдийн ахлах сургуулийн барилга эхэлж байгаа бөгөөд 2024 онд ашиглалтад орно. Тус сургуулийг орон нутгийн төсвийн 13.5 тэрбум төгрөгөөр байгуулж байна. Нийт 20 анги, 4 кабинет, 6 лаборатори, 5 дугуйлан, өдөр өнжүүлэх, спорт заал, соёлын танхимаас бүрдэнэ.

Улсын төсвийн 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хатанбулаг суманд 320 хүүхдийн багтаамжтай сургуулийг тус тус шинээр барьж ашиглалтад орууллаа.

Дээрх бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнээр аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн тоо 22 болж ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг 1280, нэг ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо 4.5 хувиар тус тус нэмэгдэж улмаар сургуулийн хүртээмж улсын дунджаас 9.4%-иар өндөр үзүүлэлттэй байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0027
Controller Execution Time ( User Module / Page )  0.3969
Total Execution Time  0.3996
  GET DATA  
$_GET['id']   10678
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,832,936 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/95520
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10678' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10678' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10678 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10678'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10678' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10678 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10678' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '95520' 
0.3860   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10678 OR `map`.`user_id` = 10678) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)