2024.05.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Энэ онд нийтдээ 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл арга хэмжээг дуусгана
Улсын хэмжээнд гурван ээлжийн эрсдэлд орох 47 сургууль бий. Эдгээр сургуулийн асуудлыг 2024 оны улсын төсөвт тусгаж, нийслэлтэй хамтран зарим эрхийг нээж байгаа.
2024-2025 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй 14 сургууль бий. Үүнээс 10 сургуульд онцгой арга хэмжээ авч, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд БШУЯ болон Улаанбаатарын хотын захирагч хамтран ажиллаж байна.
Гурван ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын тоог бууруулахаар 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ. Мөн энэ онд нийтдээ 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл арга хэмжээг дуусгахаар боллоо.