2024.03.31
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Зүүнхараа политехник коллежийн 15 жилийн ой тохиов
Магадлан итгэмжлэгдсэн Зүүнхараа политехник коллежийн түүхт 15 жилийн ой тохиож байна.
Энэ хугацаанд нийт 2600 гаруй оюутан залууст мэргэжлийн боловсрол эзэмшүүлжээ.
"Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв" нэртэйгээр анх 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан "Зүүнхараа Политехник коллеж" нь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж болон өргөжиж энэ хичээлийн жилд 8 мэргэжлээр 305 оюутантай, 62 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг тухай сургуулийн захирал Д.Эрдэнэчулуун онцолж байна.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28