МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.04
Эдийн засаг, Худалдаа

Т.Энхтүвшин: Баялгийн хайгуулыг эрчимжүүлэх талаар ямар бодлого баримтлах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг бол дэмжиж байгаа одоо бид нар энэ хуримтлалын санд хуримтлагдсан мөнгөөрөө бонд худалдаж авах, хувьцаа худалдаж авах банканд өндөр хүүгээр одоо хадгалуулах гэдэг ч юм уу, өсгөх ийм хуримтлалуудыг  бий болгох талаар энэ дээр тусгагдсан байгаа юу? 2 дахь асуудал бол бид нар Үндэсний баялгийн сангаа цаашдаа тогтвортой явуулахын тулд Ашигт малтмалын тухай хуулийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Өнөөдөр газрын доор ямар эрдэс баялаг байгаа юм дараагийн стратегийн ордон нь тодорхой юм уу тодорхой бус юм уу гэдэг нь тодорхойгүй байгаад байгаа шүү дээ тийм учраас хайгуулын ажлыг эрчимжүүлэх ялангуяа бид нар газрын доор байгаа баялгуудаа мэдэж авах талаар онцгой анхаарах болов уу гэсэн бодолтой байж байна. Хөгжлийн сангийн бас ийм сантай байна энэ уул уурхайтай аймгууд ер нь цаашдаа яах юм. Мэдээж энэ одоо хөгжлийн сангаар томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх байх уул уурхайтай Дорноговь аймаг Өмнөговь аймгийнхаа дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй би энэ дээр нэг заалт оруулж өгөөч гэж бодож байгаа юм. Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын асуудлыг ярих юм бол  Өмнөговь юм уу Дорноговь аймагт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэггүй хаягддаг тэгэхээр энэ баялгийн үндэсний санд хуримтлагдаж байгаа мөнгө  ихэвчлэн Өмнөговь аймаг болон говийн аймгуудаас орж ирж байгаа мөнгө тэгэхээр энэ хөгжлийн сангаар хийгдэх хөрөнгө оруулалтынхаа асуудлыг энэ баялгийг оруулж байгаа стратегийн орд байж байгаа энэ аймгуудын дэд бүтцийг нэн тэргүүнд шийдэх ийм үг үсэг оруулахгүй бол Өмнөговь аймагт ч хөрөнгө оруулалт хийгддэггүй Дорноговь аймагт ч хөрөнгө оруулалт хийгддэггүй бүс нутгийн ард иргэд нь ч гэсэн баялгийнхаа хувийг хүртэж чаддаггүй яг л ийм байдалтай явна наадах чинь тэгэхээр энэ дээр нэг тодорхой заалтыг одоо оруулж өгөхгүй бол болохгүй байх аа гэсэн ийм бодолтой байж байна. 4 дэх асуудал бол энэ АМНАТ-ийн бас тодорхой хувиуд нь орон нутагт орон нутгийн хөгжлийн сангаар дамжиж орж байгаа энэний хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар одоо онцгой анхаарахгүй бол цаашдаа дахиж уурхай нээх хайгуул хийх, олборлох энэ үйл ажиллагаа чинь ер нь цаашдаа нэлээн их хүндрэлтэй учрах юм байна лээ. Тэгэхээр энэ бүс нутгууд руугаа хийх хөрөнгө оруулалтаа эрүүл мэнд, боловсрол, томоохон хэмжээний зам харгуй усны асуудлыг нь шийдэж байж цаашдаа говийн бүсийн энэ стратегийн ордуудаас  оруулж байгаа хөрөнгө оруулалтыг л татаж авах мөнгийг нь Үндэсний баялгийн сандаа оруулах талаар нэлээн онцгой анхаарч ажиллахгүй бол болохгүй гэсэн бодолтой байна аа миний хувьд.

 Бид нар баялгийн сангаа бол байнга л нэмэгдүүлж байх л учиртай л даа. Тийм учраас газрын доорх баялгуудаа хайх ажлыг л одоо бид нар эрчимжүүлэх хэрэгтэй байна. Дараагийн стратегийн ордыг л бид олох ёстой шүү дээ тэгж байж ирээдүй өв сан гэдэг юм уу хуримтлалын сан ч гэдэг юм уу ингээд л өсөөд явна мэдээж одоо юу гэдэг юм? Энэ Оюутолгой, Тавантолгой байна тодорхой хугацаанд дуусна тийм учраас бид нар эрчимтэй хайгуулаа хийх дараагийн стратегийн ордыг олох ер нь бид нар газар доор юу байгаа гэдгээ л мэдэх хэрэгтэй байна ингэж байж цаашдаа энэ Баялгийн үндэсний сан бол тогтвортой явах Монгол Улс ч гэсэн тогтвортой хөгжлөө бас тодорхойлох бололцоо боломжит бий болох юм байгаа юм л даа тэртээ тэргүй Монгол Улсын эдийн засгийн гол цөм нь бол уул уурхайн эрдэс баялаг гэдэг нь бол тодорхой шүү дээ. Тийм учраас энэ хайгуул дээр та нэг бас тодорхой хариулт хэлж өгөөч?

Түүний асуултад  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ