2024.03.25
Хууль, эрх зүй
"Ногоон автобус"-ны Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж, шинжээчдийг томилно
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдана. Өнгөрөгч долоо хоногт Түр хороо хуралдаж, даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон билээ.
Өнөөдрийн хуралдаанаар хянан шалгагч томилох Түр хорооны тогтоолын төсөл болон нотлох баримт гаргуулах тухай тогтоолын төслийг батлах юм. Ташрамд, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15