МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байна
2024.03.12
Орон нутгийн хөгжил

Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд хийлээ.

Яармаг бүсэд Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороо багтдаг, 30,754 хүн амтай. Уулзалтад тус бүсэд ажилладаг төрийн албан хаагчид оролцлоо. Тус бүсэд төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэг, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний 184 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулав. Засгийн газар баялгийн реформ хийж, авлигатай тэмцэн, нүүрсний арилжааг ил тод болгосноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 5000 ам.долларт хүрсэн. Улсын төсөв давж биелсэн орлогоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. 2021-2023 онд Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад өр төлбөрийг барагдуулсан гэв.

Мөн бүсчилсэн хөгжлийн дагуу орон нутгийг баруун бүс, хангайн бүс, хойд бүс, говийн бүс, төвийн бүс, зүүн бүс гэсэн зургаан бүсэд хуваасан. Үүнтэй адил нийслэлийг бүсчилж хөгжүүлэх боломжтой. Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, хүртээмжтэй болно. Иргэд төрийн ямар ч үйлчилгээг 20 минутад авдаг байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.Мөн нийслэлд тулгамдаж буй түгжрэлийн асуудал ч шийдэгдэнэ” гэлээ.

Дараа нь уулзалтад оролцсон төрийн албан хаагчид саналаа хэлэв.

ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Д.Алимаа: Иргэд бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна. Хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна. Манай хороонд барилга их баригдаж байна. Ногоон байгууламж барих газаргүй болох вий гэсэн болгоомжлол байна. Үүнд анхаарч өгөхийг хүсье.

ХУД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Наранцацрал: Засаг захиргааны одоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон байна. Тиймээс дүүргүүдийг 42 нэгжид хуваах бодлогыг зөв гэж үзэж байна. Хорооны Засаг даргад тодорхойлолт бичиж өгөхөөс өөр ямар ч эрх мэдэл алга. Тиймээс Засаг дарга нарын эрх мэдлийг нэмж өгмөөр байна.

ХУД-ийн Засаг даргын орлогч Б.Цэрэн: Яармаг бүсийг бүсчилсэн хөгжлийн загвар болгон хамгийн түрүүнд хөгжүүлэх боломжтой. Хамгийн гол нь төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь чухал байна. Бүсчилж хөгжүүлбэл жишээ нь, өрхийн 4-5 эмнэлгийг нэгтгэж хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг болгох боломжтой гэсэн санал хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0028
Controller Execution Time ( User Module / Page )  0.3733
Total Execution Time  0.3761
  GET DATA  
$_GET['id']   11139
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,832,112 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/94578
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0007   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11139' 
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11139' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11139 
0.0005   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11139'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11139' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11139 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11139' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '94578' 
0.3634   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11139 OR `map`.`user_id` = 11139) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)