Завхан аймгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байна
УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Б.Баярсайхан Завхан аймагт ажиллаж байна. Тэрээр сумын иргэд болон төрийн албан хаагчидтай уулзаж, УИХ-аас батлагдсан хууль болон Засгийн газрын шийдвэрүүдийн талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байна.
ДӨРВӨЛЖИН СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
Өвөлжилт хүндэрч, цас зудтай хаваржилт хүнд байгаатай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцууллаа. Дөрвөлжин сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажлын хүрээнд тухайн суманд хийгдсэн ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
Дөрвөлжин сумын малчин өрх бүрт нийт 44,8 тн улаан буудайн тэжээл үнэ төлбөргүй олгогдоно. Мөн тус сумын тамгын газар, эрүүл мэндийн төвд ажлын хэрэгцээнд зориулж авто машин шийдвэрлэсэн байна.
ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
тус сумын иргэдтэй уулзах үеэрээ Завхан аймагт хэрэгжүүлэх "Шинэ хөдөө" төсөл, Боловсролын салбарын хүрээнд ЕБСургууль, цэцэрлэгүүдэд хийгдэж буй хөрөнгө оруулалт, Ариун цэврийн байгууламжийн төслийн хэрэгжилт зэргийг дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Эрдэнэхайрхан суманд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажил болон хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өгөв. Эрдэнэхайрхан сумын малчин өрх бүрт нийт 34.08 тн улаан буудайн тэжээл үнэ төлбөргүй олгогдох аж.
ТЭЛМЭН СУМАНД АЖИЛЛАЖ ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
Цас зудтай хаваржилт хүндэрч байгаатай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хэрэгжилтийн талаар болон 2024 оны төсвийн бодлого, бүсчилсэн хөгжлийн тухай иргэдэд танилцууллаа.
Хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт (шинэ хөдөө төсөл)-ийн хүрээнд олгогдох трактроос Тэлмэн суманд 1 трактор олгохоор шийдлээ.
Тэлмэн сумын малчин өрх бүрт нийт 65.6 тн улаан буудайн тэжээл үнэ төлбөргүй олгогдоно.
ИДЭР СУМАНД АЖИЛЛАЛАА
Идэр сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж ажлын тайлангаа танилцууллаа.
Цас зудтай хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэлээ.
Идэр сумын малчин өрх бүрт нийт 46.8 тн улаан буудайн тэжээл үнэ төлбөргүй олгогдоно.
ЯРУУ СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
Цас зудын нөхцөл байдалд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр авч буй арга хэмжээны талаар цаг үеийн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн Яруу суманд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажил болон хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Яруу сумын малчин өрх бүрт нийт 51 тн улаан буудай тэжээл үнэ төлбөргүй олгогдоно.
АЛДАРХААН СУМАНД АЖИЛЛАЛАА
Алдархаан сумын иргэд, малчид, төрийн албан хаагчидтай уулзаж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. мөн Монгол Улсын Засгийн газраас цаг үеийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж буй бодлого шийдвэр хэрэгжилтийн явц, мөн зудын эрсдэлийн нөхцөл байдал түүнийг даван туулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Завхан аймагт хэрэгжүүлэхээр эхлүүлээд байгаа “ШИНЭ ХӨДӨӨ” төслийн талаар танилцуулж, тус сумын иргэд, төрийн албан хаагчдаас тавьсан тулгамдаж буй зарим асуултад аймгийн засаг дарга Г. Өнөрбаяр тодорхой хариулт өглөө.
undefined