2024.03.05
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
“Оюуны төв” бүрэн дунд сургуулийн 8а ангийн сурагчид малчдадаа туслах аян өрнүүлжээ
Байгалийн хүчин зүйлийн өмнө монголчууд бид хүчин мөхсөдөж байгаа ч олны хүч дэмээр даван туулж, урин цагтай удахгүй золгох итгэл дүүрэн байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд малчдадаа туслах аяныг өрнүүлж буй. Иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандив тусламж ирүүлсээр байгаагийн дотор өнөөдөр “Оюуны төв” бүрэн дунд сургуулийн 8а ангийн сурагчид санаачлан сургуулийн сурагчид, багш, ажилчид, эцэг эхчүүдээ уриалан малчдад хэрэгцээ шаардлагатай зүйлсийг цуглуулснаа хүлээлгэн өгснийг онцолж байна.
Мал ахуйгаас хол, суурин соёлд өсөж хүмүүжиж байгаа бяцхан иргэд маань монголчуудынхаа язгуур соёл мал аж ахуйн үнэ цэнийг мэдэрч, малчдадаа туслах аяныг санаачилж, хэрэгжүүлсэнд талархаад баршгүй.
Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн тэргүүнээр ажилладгийн хувьд малчдад зориулагдсан хандив тусламжийг хүлээн авч, нөхцөл байдал хүндэрч байгаа бүс нутгийн малчдад хүргэнэ. Тиймээс Баянзүрх дүүргийн хэмжээнд цугларч буй тусламжийн бараа бүтээгдэхүүнийг Улсын онцгой комисс, малчдад хүргэн ажиллана.
ШИНЭ МЭДЭЭ
НИТХ: Зөвлөлийн хуралдаан боллоо
2024.12.16
“Англи хэл хоёрдогч хэл” төсөл хэрэгжүүлнэ
2024.08.30
ӨНӨӨДРИЙН ЗАЛУУЧУУД БОЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
2024.08.26
Тэтгэлэг олгох сонгон шалгаруулалт эхэллээ
2024.08.05
МЭНДЧИЛГЭЭ
2023.12.30
Б.Гансүх багшийн нэрэмжит талбайтай боллоо
2023.11.17