МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УЛС ТӨРД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ “УЛААНБААТАР ТУНХАГ БИЧИГ”-ИЙГ БАТАЛЛАА
2024.03.01
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

УЛС ТӨРД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ “УЛААНБААТАР ТУНХАГ БИЧИГ”-ИЙГ БАТАЛЛАА

Ази тивийн залуучуудыг нэгтгэсэн “ICAPP” байгууллагын Олон Улсын VII бага хурал Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Хуралд Ази тивийн 11 улсын 15 намын 48 залуу улстөрч хүрэлцэн ирж, Монгол Улсаас МАН, ХҮН, АН-ын залуучууд нийтдээ 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй сорилт, асуудлуудаар өөрсдийн туршлага, шийдлийг хэлэлцүүлсэн.

Бага хурлыг “Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” уриатай зохион байгуулсан бөгөөд залуучуудын улс төрд оролцох оролцоог нэмэгдүүлэх, эх орны хөгжилд нам харгалзалгүй нэгдэхийг дэмжсэн "УЛААНБААТАР ТУНХАГ БИЧИГ"-ийг баталлаа.

Тунхаг бичигт “ Манай бүс нутагт төдийгүй дэлхий нийтэд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, бусад бэрхшээл, сорилтыг шийдвэрлэх шийдлээ залуучууд бид харилцан ярилцаж, туршлага хуваалцах сүлжээг бий болгохоор тохиролцлоо. НҮБ болон олон улсын парламентуудын сүүлийн үеийн судалгаанд дурдсанаар бүс нутгийн ихэнх улс орнуудад бодлогын түвшинд залуучуудын оролцоо бага байгааг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа явуулж буй намуудад залуучуудаа хөгжүүлэх, дэмжих, зөвлөн туслахыг уриалж байна. Мөн бид нийгэмдээ эзлэх байр сууриа зөвөөр ойлгуулж, дуу хоолойгоо улс төрд хүргэхэд нэгдмэл байр суурьтай ажиллахаар шийдвэр гаргаж байна” хэмээн тусгав.

ШИНЭ МЭДЭЭ