НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Метро барьж байгуулах бүтээн байгуулалтад ₮333 тэрбумыг төлөвлөжээ
2024.02.24
Зам, Тээвэр

Метро барьж байгуулах бүтээн байгуулалтад ₮333 тэрбумыг төлөвлөжээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар мөн Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар,тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн төсвийн тодотголоор Энхтайван өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамжаас-Их Монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Жанжин Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Түүнчлэн Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжийг бий болгох , сургууль цэцэрлэггүй томоохон хотхон хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ.

Тухайлбал, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодотголын төсөлд тусгасан байна. Мөн Алтай хотхон, Кинг тауэр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс...зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон, хорооллуудад улсын сургууль барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж эхлэх юм.

Төсвийн тодотголд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг ₮2,598.9 тэрбум байхаар тооцож байна. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа агентлагууд, дүүргүүдээс төвлөрүүлнэ. Мөн нийслэлийн татварын орлого ₮50 тэрбум, татварын бус орлого ₮68.8 тэрбум байх аж.

Төлөөлөгчид сургууль, цэцэрлэг, газар чөлөөлөлтийн асуудлаар тодруулга авлаа

Харин төлөөлөгчид сургууль, цэцэрлэг, газар чөлөөлөлт, дэд бүтцийн асуудлаар голдуу хөндлөө. Төлөөлөгч Ү.Оюунзул БЗД-ийн 38 дугаар хороонд баригдах сургуулийн талаар тодруулсан юм. Тус хороонд 600 гаруй хүүхдийн сургууль барих газрын асуудал шийдэгдсэн байна. Тиймээс нийслэлийн төсөвт санхүүжилтийг нь шийдвэрлэх боломж бий эсэхийг тодрууллаа. Харин төлөөлөгч Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүрэг дэх Хос даль хотхонд барих сургуулийн газрын асуудлаар танилцуулахыг хүсэв.

Газрын асуудал нь шийдэгдвэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих боломжтой гэдгийг ч илэрхийлэв. Хос даль хотхоныг Жигүүр гранд групп барьсан бөгөөд анх төлөвлөлтдөө сургуультай байхаар архитектурын даалгавраа батлуулсан. Гэвч газрын зөвшөөрөл авснаас хойш А даалгавраа 3 удаа өөрчлүүлсэн. Улмаар эмнэлгийн зориулалттай болгож газрын эрхээ өөрчлөөд байгаа аж. Нийслэлийн зүгээс томоохон хотхон хорооллууд дахь газар дээр сургууль, цэцэрлэг барих зөвшилцлийг хувийн хэвшлийнхэнтэй хийж буй. Тус компанийн хувьд эмнэлгийн зориулалттай газрыг сургуулийн зориулалттай болгох боломжтой бөгөөд оронд нь өөр газар шийдэж өгөх хүсэлтийг албан бичгээр ирүүлээд байгаа аж. Баянзүрх дүүрэгт шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн асуудлыг төлөөлөгч П.Наранбаяр мөн тодрууллаа. Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд газар чөлөөлөлт хийсэн байна. Гэхдээ газрын эзэмшигч хоорондын өмчийн маргаанаас үүдэлтэй бүрэн шийдэгдээгүй байгаа аж. Гэхдээ эдгээр хороо болон Баганат өргөө компанитай хийсэн хэлцлийн хүрээнд сургууль, цэцэрлэг барих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0077
Controller Execution Time ( User Module / Page )  0.4714
Total Execution Time  0.4791
  GET DATA  
$_GET['id']   9578
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,677,128 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/94359
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9578' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9578' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 9578 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '9578'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '9578' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 9578 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '9578' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '94359' 
0.4541   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 9578 OR `map`.`user_id` = 9578) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)