battumur@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.02.06
Улстөр
“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төсөл боловсруулна
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд нийт 5 удаа хуралдаж, зургаан бүлэг асуудлын хүрээнд Ажлын хэсгийн хуралдааныг найман удаа зохион байгууллаа. Энэ хугацаанд Байнгын хорооны 6 тогтоолын төсөл, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн санал, дүгнэлт тус бүр 2-ыг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороонд хүргүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Энхболд нар ажиллаж байна.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь хууль тогтоомжийн төслийг олон нийтэд таниулан сурталчлах хэлэлцүүлгийг 3 удаа, хууль тогтоомжийн төсөлд санал авах, нийтээр хэлэлцүүлэх уулзалт 2 удаа, төрийн байгууллагуудын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 5 удаа зохион байгуулжээ.
Мөн тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан хууль тогтоомж, тогтоол, албан бичгийн гурван ботийг Улсын Их Хурлын архивын нэгж болгон шилжүүллээ.
ШИНЭ
МЭДЭЭ
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22
Б.Бөттөмөр: Эрчим хүчний асуудлаа шийдэж байж хөгжил ярих нь зүйтэй
2024.04.12
Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдэд 2020-2024 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж байна
2024.04.10
Б.Баттөмөр: Мал аж ахуйн салбарт төрийн оновчтой бодлого хэрэгтэй байна
2024.04.05
Б.Баттөмөр: Баялаг дээрээ суурилсан хөгжлийн бодлого гаргаж ирэх шаардлагатай.
2024.04.04
Б.Баттөмөр: Монголын хөгжлийн гарц бол баялгийнхаа менежментийг зөв хийхээс л шалтгаална.
2024.04.04
Б.Бөттөмөр: Цэцийн гишүүдэд монголын хамгийн сайн хуульч, эдийн засагч нар байх ёстой.
2024.03.29
Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
2024.03.25
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
2024.03.25
Б.Баттөмөр: Төр хөгжлийнхөө бодлого загварыг тодорхой болгох хэрэгтэй.
2024.03.21
Б.Баттөмөр: Инфляцийг бууруулахад мөнгөний бодлогоос гадна үнийн өсөлтийн эсрэг алхам хийх ёстой
2024.03.14
УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотай хэлэлцээ хийлээ
2024.03.07
Б.Баттөмөр: Цас зуд-Уламжлалт мал аж ахуй-Хагархай цонхны онол
2024.02.26
“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
2024.02.23
Иргэдийн оролцоотой хуулийн засаглалыг төлөвшүүлнэ
2024.02.22
Б.Баттөмөр: “Ядуурлын хавх”-ыг тайлах төрийн бодлогыг оновчтой болгох хэрэгтэй
2024.02.21
Газар, газрын баялгийн ашиглалт, хуулийн талаар нээлттэй сонсгол хийнэ
2024.02.19
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б. Баттөмөр Ёс зүйн хорооны орон тооны гишүүдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө
2024.02.19
2023 оны жилийн эцсийн байдлаар Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эргэн төлөгдсөн дүнтэй гарсан
2024.02.13
Дарханчууд маань сар шинийн босгон дээр шинэхэн гавъяатаа өлгийдөн авлаа
2024.02.08