2024.01.24
Орон нутгийн хөгжил
УОК, ОБЕГ-аас Дорноговь аймагт авто грейдер, дизель түлшийг шийдвэрлэв
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт /2024.01.18/ Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт сумдад ажилласан.
Өвөлжилт хүндэрсэн сумдын даваа, зам харгуйг нээх үүднээс Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт цас цэвэрлэх Авто грейдер, Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт сумдад тус бүр 10 тонн түлш, өвс тэжээлийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр олгох, Иххэт суманд түргэн тусламжийн Ланд круйзер авто машин зэргийг шийдвэрлэсэн.
Дорноговь аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх үүднээс Улсын онцгой комисоос цас цэвэрлэх АВТО ГРЕЙДЕРИЙГ орон нутагт /2024.01.22/-ний өдөр хүргэх юм.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03