Хэнтий аймгийн зарим сумдад хийгдсэн бүтээн байгуулалтуудын нээлтэн оролцлоо
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймагт ажиллаж байна.
Хэнтий амйгийн зарим сумдад шинээр баригдаж, ашиглалтад орж буй сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэг, эмнэлгийн өргөтгөл, спорт заал болон Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн нээлтэд оролцлоо.
Хэнтий аймгийн Дархан суманд Эрүүл мэндийн төвийн өргөтгөл нээлтээ хийлээ. Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар улам сайжрах нөхцөл бүрдэж байна.
Хэнтий аймгийн Баянмөнх суманд Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий “Спорт заал” нээлтээ хийлээ.
Хэнтий аймгийн Мөрөн сумын 200 хүүхдийн ЕБС нээлтээ хийв.
31 багш ажилчид, 160 гаруй хүүхэд сурч хүмүүждэг энэ сургууль нь 1454м2 ашигтай талбайтай, 5 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий шинэ сургуультай болсноор хуучин хичээлийн байрыг дотуур байраар ашиглахаар боллоо. Хүүхдүүдийн сурч боловсрох, дотуур байрандаа амьдарч байрлах орчин нөхцөл улам сайжирч байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэг өргөтгөлийн нээлтээ хийлээ.
Ууган цэцэрлэг маань 3.9 тэрбум төгрөгийн төсвийн санхүүжилт авч үүнээсээ хуучин барилгадаа 500сая төгрөгийн засвар хийжээ. Ингэснээр 200 хүүхдийг нэмж хамруулах боломж бүрдэж байна. 2023-2024 оны хичээлийн жил 37 багш ажилчид, 2-5 насны 310 хүүхэд хүмүүжиж боловсрол эзэмшиж байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 5дугаар цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ.
2023-2024 оны хичээлийн жилд 26 багш ажилчидтай, 193 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж хичээллэж байна. 1.3 тэрбум төгрөгийн өртгөөр баригдсан энэ өргөтгөлийг ашиглалтад оруулснаар 5дугаар цэцэрлэгт харьяаллын дагуу хүүхдээ хамруулах хүсэлтэй 100 орчим өрх айлд цэцэрлэгийн хүртээмж сайжирч байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн “100 хүүхдийн дотуур байр” нээлтээ хийлээ.
Тэмүүжин сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд 123 багш ажилчид, 2100 сурагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Уг барилга Улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж ашиглалтад орж байгаа юм. Ингэснээр 80 гаруй хүүхэд тохилог сайхан орчинд байрлаж, гэрээсээ хол суралцах нөхцөл боломж нь бүрдэж байна.
Хэнтий аймгийн Баян-Адарга суманд “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв” нээлтээ хийлээ.
Тус барилга нь 864м2 талбайтай, Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр “Дэлгэр Констракшн” ХХК гүйцэтгэгчээр ажилласан юм. Барилга ашиглалтад орсноор иргэд ая тухтай үйлчилгээ авах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нөхцөл бололцоо бүрдлээ.
Хэнтий аймгийн Батширээт суманд Улсын төсвийн санхүүжилтээр шинээр ашиглалтанд орж байгаа “100 хүүхдийн дотуур байр”-ны үйл ажиллагаа нээлтээ хийлээ.
Батширээт сумын Хүн эмнэлгийн өргөтгөлийн нээлт болж байна. Хуучин эмнэлгийн байрыг “Өвсний үндэс” хөтөлбөрийн 400 гаруй сая төг санхүүжилтээр иж бүрэн их засвар хийгдэнэ.