МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.01.16
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Хэдэн төгрөгийн хэдэн бонд гарах вэ?

УИХ-ын чуулганы /2024,01,16/-ны өдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Нийслэл хотод хүн амын 60 гаруй хувь амьдарч, ДНБ-ий 60 гаруй хувь төвлөрч байна. Үүнийгээ дагаад олон асуудал бий.Аливаа хөгжлийг мөнгөөр шийднэ. Хотын дарга ажил аваад 3 сар болж, боломжийг шинэ нүдээр харж байгаа байх. Татвар аваад үр дүн гарахгүй байна, орлого нэмэх ямар ажил хийх гэж байна. Далд эдийн засгийг хэрхэн ил болгох вэ? Улсын өр, төрийн өрийг нэмэхээр ДНБ хэдэн хувь болох вэ? Хэдэн тооны, хэдэн төгрөгийн бонд гарах вэ? Авсан зээлийн ашиглалт ямар байх вэ?

ШИНЭ МЭДЭЭ