Үндэсний үйлдвэрүүдийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн нээлтээ хийлээ
2024.01.15
Эдийн засаг, Худалдаа

Үндэсний үйлдвэрүүдийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулж буй “Хариуцлагатай нүүдэлчин” анхан шатны түүхий эд бэлтгэлийн зохистой дадлын стандартын дагуу бэлдэж баталгаажуулсан ямааны ноолуур, арьс шир, хонины ноос, мах, малын дайвар бүтээгдэхүүнээр үндэсний үйлдвэрүүдийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэлийн зохистой дадлыг 2020 онд боловсруулж MNS 6891 стандарт болгон баталгаажуулан энэ стандартын дагуу түүхий эдээ бэлдсэн 20000 гаруй малчин өрхүүд, үндэсний 11 үйлдвэрүүд шинэ бүтээгдэхүүнүүд хөгжүүлэн стандарт, баталгаажуулалтын дор нэгдэж өндөр чанартай, эрүүл, гарал үүсэл баталгаатай бүтээгдэхүүн гаргаж шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээлийг бий болгож хэрэглэгчдэд хүргэж байна.
Энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа Хоршоологчид маань цаашид Шанхай хот, Парист дэлгүүрээ нээх болж байна.

ШИНЭ МЭДЭЭ