2024.01.12
Хууль, эрх зүй
Ж.Батсуурь: Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжээгүй энэ том асуудалд хөнгөн хандаж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байр сууриа илэрхийллээ.
Энэ арга ядсан тогтоол байна. 20 гаруй жил хэрэгжээгүй зүйлийг чуулган завсарлах үед оруулж ирж болохгүй. Товчхондоо томсгосон тойргоор явах гишүүдийнхээ мөнгийг Засгийн газраас гаргуулах удирдамж маягийн тогтоол байна. Ийм том асуудлыг Шадар сайд, ХЗДХ сайд гэх мэт хүмүүс хариуцаж байж Зам тээврийн сайдаар тогтоолын танилцуулгыг уншуулж болох уу? Засгийн газрын гишүүд алга. Энэ том асуудалд ингэж хандаж болохгүй. Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулна гэж байна. Ямар сургуулийг ямар аймагт байршуулна гэх мэт төлөвлөгөө алга. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжээгүй энэ асуудалд хөнгөн хандаж болохгүй. Арай дэндэж байна. Үүнийг уншихаас ичдэггүй юм уу? Би хариулт авахгүй.
ШИНЭ МЭДЭЭ
Хот байгуулалтын форум зохион байгууллаа
2024.12.12
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.08
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.07
Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаа
2024.10.07