Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдтэй уулзалт хийлээ
2023.11.24
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдтэй уулзалт хийлээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагаа, УИХ-аас батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийлээ.

Иргэдийн зүгээс малчид орлогогүй байна. Малын гаралтай түүхий эд үнэгүйдсэн. Цахим номын сантай болгох талаар дэмжлэг үзүүлнэ үү. Халамжийн бодлогыг эргэн харж багасгах хэрэгтэй. Орон нутагт жижиг дунд үйлдвэрийн сан байгуулбал ажлын байр нэмэгдэх боломж байна гэдэг санал маш зөв санагдлаа.

Сумдад 18-45 насны иргэд эрүүл мэндийн урьдчилсан үзлэг оношилогоонд бага хамрагдаж байна. Соёлын төвийн эрхлэгч барилгын засвар, тоног төхөөрөмж, номын фондыг сайжруулах зэрэг хүсэлт тавьсан. Тус суманд 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заал бүхий 320 хүүхдийн сургуулийн шинэ барилгын ажил эхэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ