Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдтэй уулзалт хийлээ
2023.11.23
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдтэй уулзалт хийлээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдэд батлагдсан хууль тогтоомж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогуудыг танилцууллаа.

Цаатан иргэдийн зүгээс үндсэн хичээлээс гадна Тува хэлний гарын авлага чухал байна. Газар нутгийн 96 хувь нь тусгай хамгаалалттай газарт багтдаг учраас иргэд түлшний мод авах, хашаа хороогоо сэргээхийг зөрчилд тооцдог.

Дархан цаазтай газрын хуулиар арга хэмжээ авдаг. Тиймээс Цагааннуур суманд улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны салбар байгуулж өгнө үү гэдэг асуудлыг олон хүн хэллээ..

Хуучин загас үйлдвэрлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан Цагааннуурын бохирдол их байна. Хар галуу маш их байгаа нь загасны тоо толгойд сөрөг нөлөө үзүүлдэг. Архидалт их байна. Залуучуудад соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон удаа хийх шаардлагатай зэрэг олон ажил хэрэгч саналууд хэллээ.

2024 оны улсын төсөвт Цагааннуур сумын шинэ Сургууль, шинэ цэцэрлэгийн барилгын ажил эхэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ