Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэдтэй уулзалт хийлээ
2023.11.20
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэдтэй уулзалт хийлээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэдтэй уулзалт хийж, УИХ-аар батлагдсан хууль, тогтоомж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

2024 оны Улсын төсөв батлагдаж төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэх боломж бүрдсэн. Энэхүү нэмэгдлийн нөгөө талд байгаа үнийн өсөлтийг төрийн бодлогоор зохицуулалт хийх ёстой гэдэг дээр иргэдийн зүгээс олон санал хэллээ.
Баянзүрх суманд баригдаж байгаа Ахмадын өргөөний барилгын гүйцэтгэгч компани хариуцлагагүй ажиллаж байна. Хийж чадна гэж тендерт шалгарсан ч гүйцэтгэлийн ажлаа хийхгүй удааширч байгааг холбогдох байгууллагад өгч, ажил гүйцэтгэх гэрээг цуцлуулах хүртэл арга хэмжээ авна.

Хөдөө орон нутагт шүдний өвчлөл өндөр, шүдний эмч, зориулалтын тоног төхөөрөмж дутагдалтай, залуучуудыг ажлын байртай болгох, инженерийн шугам сүлжээ бүхий нэгдсэн халаалттай болох зураг төсвийг эхний ээлжинд шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндлөө. Сумын эрүүл мэндийн төв, сургуульд туулах чадвар сайтай пургон автомашин олголоо.

ШИНЭ МЭДЭЭ