2023.10.27
Хууль, эрх зүй
Х.Ганхуяг: Шүүхийг цахимжуулах нь иргэнээс шаардах хугацаа, зардлыг маш ихээр багасгана
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчллөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
"Шүүх хурлыг цахимжуулахаас гадна процессыг нь цахимжих үүд хаалгыг нээхгүй бол жижиг дүнтэй хохиролын араас хөөцөлдөх нь хориролоосоо илүү зардал гаргадаг. Хаяг дээрээ байхгүй, шүүх хүнээ барьж ирж байж гомдол авдаг. Олон хохирогчтой хэрэгт шүүхийн заал танхим нь олддоггүй. Ковидын үед олон улсад цахим шүүхийн асуудлыг шийдэж чадсан. Манайд үүнийг хийгээгүйгээс болж цаг их алддаг, нотариат, сэжигтэнг очиж авч ирэх гэх мэт асуудал их бий. Тиймээ сшүүхүүд цахим хэлбэрээр процессын үйл ажиллагааг явуулж эхлэх ёстой. Цахимжуулалтад бид 1 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан байна. Салбарын сайд энэ чиглэлд анхаараарай. Салбар яамддын уялдаа их муу байгаа шүү.
бага дүнтэй хэрэгт иргэд иүү зардал гаргахгүйн тулд иргэд хаядаг. Хуулийн төсөлд энэ зардлыг багасгасан асуудал харагдахгүй байна."
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа нар хариуллаа.