2023.10.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Т.Энхтүвшин: Боомтын сэргэлттэй холбоотой маш олон суурьшлын бүс бий болж байгаа, үүнд ХНХЯ анхаарлаа хандуулааай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хариуллаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Хүүхэд хамгаалал, төлөвшил яривал бүх хуулийн тухай ярина. Манай улс хуулиа мөрдөөд явж байсан бол өнөөдөр ийм зүйл яриад сууж байхгүй. Бид нэгдүгээрт хуулиа мөрдөх хэрэгтэй. Хүүхэд гэлтгүй томчууд ч ёс зүйгүй байна.Өнөөдөр буруу талдаа зөв талдаа үрүүлтэй машин явж л байна. Замтай тулгаад барилга барьж байна. Уул уурхайн компани дээр насанд хүрээгүй хүүхдүүд ажиллаж байна. Яриад байвал дуусахгүй сэдэв. Хамгийн гол нь гаргасан хуулиа хэрэгжүүлдэг, төлөвшсөн иргэдийг хүмүүжүүлэх ёстой.
Цаашдаа ХНХЯ хил орчмын аймгууд дээр онцгой анхаарч ажиллаарай. Энэ яаманд хүүхэд хамгааллын асуудлаар төсөв гарахаар 21 аймагт адилхан хуваарилаад өгдөг. Энэ ялгааг олж харах хэрэгтэй. Уул уурхайн тоосжилт, насанд хүрээгүй хүүхдүүд уул уурхайн компани дээр ажилладаг Сүүлийн жилүүдэд боомтын сэргэлттэй холбоотой маш олон суурьшлын бүс бий болж байна. Тэнд ус, тог алга байна. Иймд үүнд анхаарлаа хандуулж, төсөв тавьж өгөөрэй.
Аймгуудад Гэр бүл хүүхэд залуучуудын газар гэж бий. Босоо удирдлагатай.Үүний удирдлагыг аймаг орон нутаг нь томилдог эрх зүйн орчноо энэ хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Нийгмийн даатгал болон мөнгө захиран зарцуулах газар нь босоо удирдлагатай байдаг бол удирдлагын аймгийн дарга томилох ёстой. Аймга орон нутагт босоо, хэвтээ удирдлагаас болж үл ойлголцол гардаг. Улсын төсвөөс хүүхэд хамгааллын зардлыг гаргахаас гадна орон нутагт Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-аас орж ирж байгаа төсвийн тодорхой хувийг гаргаж өгвөл үр дүн гарна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд болон ХНХ-ын сайд Х.Булгантуяа хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03