2023.10.19
Эдийн засаг, Худалдаа
Э.Батшугар: Өнгөрсөн жил ТӨК-уудын ногдол ашгаас хэдэн төгрөг авсан бэ?
УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
2023 оны төсвийг хэлэлцэж байхад Боомтын сэргэлтийг онцолж ярьж байсан, 50 сая тонн нүүрс экспортолно гэсэн зорилго тавьж байсан үүндээ хүрсэн, энэ нь боомтын сэргэлт сайн явж байгааг харуулж байна. Үр дүнд нь эдийн засаг сэргэж, төлбөрийн болон худалдааны тэнцэл эерэг гарсан. Ирэх жил боомтын сэргэлтээ үргэлжлүүлэх үү. Манай улс Хятад улс руу худалдаа хийх багтаамж хэдэн сая тонн вэ? төмөр замын холболтоо урд хөрштэй хэзээ хийх вэ. Гадаад худалдааны цахим цонх байгуулна гэсэн байна. Энэ ямар зармаар явагдаж гадаад худалдааны хүнд суртлыг арилгах вэ? ТӨК-уудын ногдол ашиг 595 тэрбумыг улсын төсөвт авна гэж бичсэн байна. Энэ бодит тоо мөн үү. 2023 онд ногдол ашгийн журмаар ТӨК-аас хэдэн төгрөг авсан бэ. Эрдэнэс таван толгой компани хуримтлагдсан ашиг хэдэн төгрөг байгаа вэ.
Ирээдүй өв санд хэдэн төгрөг оруулахаар тусгасан бэ.Ирээдүй өв сангийн хөрөнгийн менежмент ямар зарчмаар явагддаг вэ. Зүгээр дансанд байдаг уу, хүү авдаг уу.Польш улсын эдийн засаг ковидын дараа болон өмнө нь эрчимтэй өссөн. Европын холбоо дотроо хамгийн зөв жишиг тогтоохоор эдийн засаг нь өссөн улс болсон. Польш гэрээ буюу гадаад улс орнуудад амьдарч байгаа иргэдээ эх орондоо ирэхээр нь бизнес эрхлэхэд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, иргэдийнхээ хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж чадсан, мөн боловсрол мэдлэгтээ иргэдээ татаж чадсан. Манай улсын 200 гаруй мянган иргэд гадаад улс орнуудад амьдарч байна. Энэ иргэдээ эх орон руугаа татах ямар хөшүүрэг хэрэглэх гэж байна. Жил бүр махны үнэ өсдөг. Мэдээж эрэлт, нийлүүлэлт дээр засгийн газар анхаарч байна уу. Хэдэн тонн нөөцийн мах нөөцлөх вэ.
Сангийн сайд Б.Жавхлан болон ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Махны үнэ зах зээлийн зарчим дээрээ тулгуурлаж явах хэрэгтэй. Цаашдаа үнийн асуудал дээр Засгийн газар их ормооргүй байна. Боомтын үйл ажиллагаа сайжирсан. Замын үүд боомт ачаа тээврийн хувьд 3-4 дахин, зорчигчид 3 дахин нэмэгдсэн. Цаашдаа улам боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Бусад боомтуудын үйл ажиллагааг сайжруулах тал дээр ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.12.10