Б.Бат-Эрдэнэ: Хоёр удаагийн олимпын үеэр үүссэн өр төлбөрийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлсэн
2023.10.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Бат-Эрдэнэ: Хоёр удаагийн олимпын үеэр үүссэн өр төлбөрийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлсэн

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ханжоу-2023 Азийн наадмын үеэр Шанхай хотод WADA байгууллагын удирдах зөвлөлийн хурал болсон. Энэ үеэр тус байгууллагын удирдлагуудтай уулзахад "Танай улсын хувьд допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой хууль, эрхзүйн зохицуулалтаа боловсронгуй болгох хэрэгтэй" гэдгийг бүх түвшинд зөвлөсөн юм.

УИХ-ын намрын чуулганаар Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах шаардлага гарч байна. Уг хуулийн төсөлд допингтой холбоотой бүлэг заалт оруулах юм. Энэ нь дэлхийн жишиг. WADA байгууллагын дүрэмтэй нийцүүлж хуулийг өөрчилдөг. 

Өнгөрсөн онд WADA-гаас Монгол Улсын Засгийн газар үндэсний дүрмээ батлах шаардлагыг ирүүлсэн. Богино хугацаанд буюу 2022 оны аравдугаар сарын 19-нд Үндэсний дүрмээ баталснаар үүргээ амжилттай биелүүлсэн үнэлгээ авсан юм.

Мөн хоёр удаагийн олимпын үеэр өр төлбөрийн асуудал үүссэн байсан. Наймдугаар сарын 22-нд төл гэсэн хугацаа тавьсан байсныг уг хугацаанаас өмнө БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлсэн. 

WADA-г Монголд төлөөлж буй МОНАДА ТББ-аас зургаан төрлийн зөрчлөө арилгах чиглэл ирсэн. Бид энэ байгууллагатай харилцаа холбоо тогтоож чадаагүй байтал сэтгүүлчид анх энэ асуудлыг бидэнд тавьсан. Ингэснээр Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгийг Амарбаясгалан ахалсан" хэмээн ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ