2023.10.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Бат-Эрдэнэ: Мал аж ахуйн салбарт гадны орны сайн туршлагаас хэрэгжүүлж байж, үр дүн гарна

УИХ-ын чуулганы /2023.10.13/-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсож байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Ярихаас илүү бодит, сайн туршлагыг төрийн бодлогод тусгах талаар санал хэлдэг. Тухайлбал 2005 онд улсынхаа үйлдвэржилтийг сайжруулах чиглэлээр санал тавьж байсан. Өвөр монголын Ордос хотод уул уурхайн бүтээгдэхүүнийг яаж эцсийн бүтээгдэхүүн болж байгаа талаар санал хэлж байсан. Иймэрхүү сайн туршлагыг бодлогод тусгахыг зорьдог хүн.

Мөн Латин, АНУ-ын сайн туршлагыг хуваалцаж байлаа. үүнээс хойш арав гаруй жил болжээ. Үүнийг бодлогод оруулаад явсан бол өнөөдөр маш өөр байх байсан. Үүнийг хэлээд ажил болохгүй байна. Цаашдаа үүнд хэрхэн анхаарах гэж байна. Мөн залуу малчдыг хэрхэн бэлтгэх тал дээр анхаарах гэж байна вэ?

Түүний асуултад ХХАА-н сайн Х.Болорчулуун хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ