2023.10.12
Хууль, эрх зүй
Ж.Батсуурь: Батлан хамгаалах байгууллага, дотоодын цэрэг, цэрэг тагнуулын асуудалд анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөл санаачлагч болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Энэ хуулийг дэмжиж байгаа. Улс орны нүүр царай, бааз суурь бол цэрэг арми. Өнгө зүс, нүүр царай гэхээр эдийн засаг, хөрөнгө оруулалт дээр очдог. Эдийн засаг мөн хувь хүний чадвар, ар гэрийн хангамжийн асуудал чухал. Ард түмний төлөө аагим халуун, цасан шуурга гээд ямар ч хүнд нөхцөлд тушаал авч ажилладаг. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Баяр ёслолоор гоё хувцастай цэргийн хүмүүсийг хараад гоё гэж хардаг. Харин үүний дараа дандаа амь эрсэдсэн ажил руу ордог гэдгийг хүмүүс мэддэггүй.Сүүлийн үед төсвийн цар хүрээ, эдийн засгийн чадавх нэмэгдэж байгаа, үүнийг дагаад цалин хөлс нэмэгдэхгүй байгаа.
Сүүлийн үед инфляцын түвшинтэй уялдуулж гэдэг үг орж ирсэн ч, нэмэгдэхгүй байна. Батлан хамгаалах байгууллага, дотоодын цэрэг, цэрэг тагнуулын асуудалд анхаарах хэрэгтэй. Зөвхөн цэрэг гэхгүй бааз, суурийн онцгой анхаармаар байна. Өнөөдөр хилийн заставуудаар явахад барилга, байшин нь нийтлэг хуучирсан. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг урам зоригтой болгоход цалин хөлс, урамшууллаа нэмэх нь зөв.
ШИНЭ МЭДЭЭ
Хот байгуулалтын форум зохион байгууллаа
2024.12.12
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.08
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.07
Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаа
2024.10.07