2023.10.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Бат-Эрдэнэ: Хүүхэд хамгааллын асуудалд 30 жил хариуцлагагүй хандсаныг засаж, суурь шалтгаануудыг тодорхойлох нь зүйтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

Хүүхэд хамгааллын асуудлаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулахаар УИХ-ын 20 гишүүн нэгдэж УИХ-ын даргад хүсэлт өргөн барилаа.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг тусгай хамгаалалтаар хамгаалах хууль эрх зүйн орчин хангалттай байна гэх. Тэгвэл яагаад хэрэгжихгүй байна вэ?

Хүүхэд хамгаалалтай холбоотой хөрөнгө санхүү 2017 онд 1.2 тэрбум байсан бол, 2022 онд найман тэрбум болсон. Хүүхэд хамгааллын асуудал эцэг эх, гэр бүл, ахан дүүс, багш сурган хүмүүжүүлэгч гэхчлэн нийгмийн бүх эд эс хүүхэд хамгааллын асуудалд оролцох ёстой. Монголын нийгэм 30 жилийн хугацаанд яагаад ийм муухай болчхов. Хүүхэд хамгааллын асуудалд 30 жил хариуцлагагүй хандсаныг засаж, суурь шалтгаануудыг тодорхойлох нь зүйтэй.

Авлигын асуудал 30 жил Монголын нийгмийг идлээ. Суурь үндсэн шалтгаан нь ердөө энэ. Тиймээс бүх асуудлыг дээрээс нь эхлэх хэрэгтэй. Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхий сайд 30 жилийн хугацаанд анх удаа авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж байна. Энэ бүхнээсээ та нар маань ухарч болохгүй шүү.

Түүний асуултад, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Х.Булгантуяа хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ