2023.09.29
Орон нутгийн хөгжил
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа
Ерөнхий сайд салбарын сайд нарын хамт Булган аймагт ажиллаж байна. Өнөөдөр иргэдийн уулзалтад 88 санал хүсэлт гарснаас Ерөнхий сайд дараах асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
- 1. Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын төгсгөлийн хэсэг болох Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 67.8 км авто зам, мөн сумын төв доторх 4 км хатуу хучилттай замын санхүүжилтийг 2024 оны төсөвт бүтэн суулгах
- 2. Тэшиг сумын Бага Илэнхийн боомтын ТЭЗҮ-г хийлгэж, нээх асуудлыг Засгын газрын түвшинд хэлэлцэх
- 3. "Жаргалант зуслан"-ийн 2, 3 дахь шатны ажлын санхүүжилт
- 4. Булган суманд 60 ортой Сувиллын яслийн шинэ барилга
- 5. Аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын шинэ барилга
- 6. Сайхан сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга
- 7. Булган сумын 6 дугаар цэцэрлэгийн шинэ барилга
- 8. Булган-Бугат сум чиглэлийн хатуу хучилттай авто замын санхүүжилтийг 2024 оны төсөвт суулгаж, шийдвэрлэхээ илэрхийллээ.