2023.09.26
Орон нутгийн хөгжил
Орхон аймгийн гар урлал, тавилга үйлдвэрлэл, оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмж гардууллаа
УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилга, дэмжлэгээр Орхон аймгийн өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор өнөөдөр салбарын 40 гаруй иргэнд тоног төхөөрөмж гардууллаа.
Уг ажлын хүрээнд дээрх иргэдийн ажил, гэрт биечлэн очиж тэдэнд шаардлагатай дэмжлэг, тоног төхөөрөмжийн талаар судалгаа авсан. Эрдэнэт хотын өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажилд энэ онд улсын төсвөөс 1 тэрбум орчим төгрөг зарцуулсан. Нийтдээ 500 орчим иргэнд шаардлагатай тоног төхөөрөмжийг нь олгоно.
Эрдэнэтийнхээ өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажилд ирэх онд 2 тэрбум орчим төгрөг төсөвлүүлэхээр ажиллаж байна. 2024 онд төсөл үргэлжлэх тохиолдолд бид нээлттэй зарлаж иргэдийг хамруулах болно.