Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ Ханжоу дахь тамирчдын тосгонд зочиллоо
2023.09.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ Ханжоу дахь тамирчдын тосгонд зочиллоо

БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн наадмын тамирчдын тосгонд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ зочилж наадамд оролцож буй тамирчид, багш дасгалжуулагч, багийн хамт олонтой уулзаж амжилт хүслээ.

Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртсэнээр Монгол Улсын баг 1 мөнгө, 4 хүрэл медальтай болж өчигдөр буюу 09 сарын 25-ны өдөр медалийн чансаагаар 16 дугаарт эрэмбэлэгдлээ.

“Ханжоу 2022” Азийн наадамд оролцож буй тамирчдын тосгонд хүрэлцэн ирж, баг тамирчдын байрлаж буй нөхцөл байдал, штабын үйл ажиллагаатай танилцлаа.

Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, БТСУХ-ны ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт нар баг тамирчдын байрлаж буй орчин нөхцөл, штабын үйл ажиллагаа, тэмцээний мэдээлэл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг уулзалтад оролцогчдод хүргэв.

Баг тамирчдын медалийн салхийг хагалан эмэгтэйчүүдийн багийн 10м хийн урт бууны төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчдын төлөөлөл болон туялзуур сэлэм, шатар, усанд сэлэлтийн баг тамирчидтай уулзан баяр хүргэсэн юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн Газар, ОНБТСҮХ, БТСУХ-ноос баг тамирчдыг бүх талаас дэмжин ажиллаж буйг илэрхийлж баг тамирчдад амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ