МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АНАЛИЗ: 2050 онд нэг хүнд ногдох ДНБ-ээр БНХАУ-ыг гүйцэх боломжтой
2023.09.25
Эдийн засаг, Худалдаа

АНАЛИЗ: 2050 онд нэг хүнд ногдох ДНБ-ээр БНХАУ-ыг гүйцэх боломжтой

Олон улсын хөрөнгө оруулалтын банк /Goldenmansachs.com/-наас 2050 он гэхэд БНХАУ улс дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болж, АНУ удаална гэсэн судалгааг саяхан танилцуулжээ.

Тэгвэл 2050 онд Монгол Улсын эдийн засаг ямар байх талаар анализ хийхэд дараах өөрчлөлт гарах боломжтой байна.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2022 оны байдлаар 15 тэрбум ам.доллар байгаа бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай, тогтвортой хэрэгжүүлснээр жил бүр 10 хувийн өсөлт үзүүлж 2050 он гэхэд 197 тэрбум ам.доллар болж 13 дахин өсөх боломжтой.

2050 он хүртэл манай улсын хүн ам жил бүр 1.4-1.6 хувиар өсч 5 саяд хүрэх бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний дээрх өсөлтөөс нэг хүнд 39200 ам.доллар ногдоно. Энэ нь өнөөдрийн Япон улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй тэнцэнэ гэсэн үг.

Харин 2050 онд Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг хүн амын өсөлттэй нь харьцуулахад нэг хүнд 30400 ам.доллар ногдох төлөвтэй байгаа. Тэгэхээр Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогоо амжилттай хэрэгжүүлснээр 2050 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр БНХАУ-ыг гүйцэх боломжтой байна.

ШИНЭ МЭДЭЭ