2023.09.22
Орон нутгийн хөгжил
Тэсийн гол, Булнайн нурууны хамгаалалтын захиргаа шинэ байртай болно
Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эх зэрэг экосистемийг тусгай хамгаалалтад авч, унаган байгалийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумдын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн юм.
Уг тогтоолын дагуу Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байрыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд барихаар шавийг нь тавилаа. Энэхүү хамгаалалтын захиргаа 14 хүний орон тоотой байхаар батлагдсан. Хамгаалалтын захиргаа байгуулагдсанаар Тэсийн голийн эхийг хамгаалалтад авч, байгал орчин, хүрээлэн байгаа орчныг нөхөн сэргээж, нутгийн иргэд ажлын байраар хангагдах боломжтой болно.
УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэдтэй уулзлаа