МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.09.19
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: БЗД 100% хогноосоо салаагүй ч хур хогийн цэггүй болсон

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан жил бүр Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж салбарт тулгамдсан асуудлын талаар санал солилцдог уламжлалтай.

Энэ хүрээнд тэрээр Жанжин клубд 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонссон юм. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ,

"2020 онд нэр дэвшээд явж байхад БЗД-ийн иргэд том бодлого ярихаас илүүтэйгээр энэ хогны асуудлыг шийдвэрлэ гэдэг байсан. Өнөөдөр тэр үеийг бодвол Баянзүрх дүүрэг 100% хогноосоо салаагүй ч хур хогийн цэггүй болсон. Хогондоо дарагдсан гуу жалгыг жишиг гудамж болгон тохижуулсан. Улирал бүр иргэд, хамт олноороо гарч дүүргээ цэвэрлэж, угаадаг болсон гээд ахиц дэвшил гарсан. Эдгээр ажлууд Баянзүрх дүүргийн иргэнээсээ эхлээд шат шатандаа бүгд нэг зүгт, нэг зорилго, сэтгэлтэй ажиллаж, зүтгэсний үр дүн гэж боддог" гэв.

ШИНЭ МЭДЭЭ