МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүргийн татварын бүх үйлчилгээ 100 хувь цахим хэлбэрт шилжлээ
2023.09.19
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргийн татварын бүх үйлчилгээ 100 хувь цахим хэлбэрт шилжлээ

Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүний хувиар "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд төрийн, төрийн бус, иргэн, аж ахуйн нэгжүүдтэй нягт ойр ажиллаж, тодорхой ажлуудыг өрнүүлдэг.

Энэ хүрээнд татварын хэлтсийг цахим шилжилтэд манлайлж, албан хаагчдын цалин, нийгмийн батлах асуудлыг УИХ-д хөндөж, холбогдох хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр ажилласан.

Энэ ажил маань үр дүнгээ өгч Үндэсний татварын албаны ажилтны өдрөөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс 100% цахимд шилжсэн, татварын салбарын ажилтан алба хаагчдын цалин нэмэгдсэн сайхан мэдээтэй баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Цаашид улам илүү ил тод, нээлттэй, орчин үеийн татварын системтэй, иргэн, аж ахуйн нэгжүүдтэйгээ уялдаатай ажиллахыг хүсье.

ШИНЭ МЭДЭЭ