2023.09.14
Орон нутгийн хөгжил
Баянзүрх суманд шинэ сургууль, цэцэрлэг, заставын барилга ашиглалтад орлоо
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байна. Тэрээ уулзалтаар хууль санаачлагчийн хувиар санаачлан батлуулж буй хууль тогтоомж, Хөвсгөл аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.
Баянзүрх сумын иргэдийн зүгээс хүүхдийн дотуур байрын өргөтгөх, 320 хүүхдийн сургуулийн барилгыг засварлах хөрөнгийг шийдвэрлэх, Халуун усны барилга барих, ахмадын өргөөг ашиглалтад оруулах, орон нутагт ажиллахаар ирж буй төрийн албан хаагчийн амьдрах орон сууц хүндрэлтэй байдаг талаарх асуудлуудыг тавьж байв. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 426 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс болон Хөдөөгийн шийдэл компанийн төлөөлөл Баянзүрх суманд ажиллаж, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ.
Баянзүрх суманд 320 хүүхдийн сургуулийн барилга, 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Засаг даргын Тамгын газрын байр, 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн дотуур байрны барилга, 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хонин уулын заставын байр баригдаж ашиглалтад орлоо.
Гишүүний хувьд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, тойрогтоо хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагналаа. Улаан-Уул сумын иргэдийн зүгээс 320 хүүхдийн хичээлийн байрыг ашиглалтад оруулах, Эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ахмадын өргөө барих, Мунгараг багт үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ тавих зэрэг асуудлуудыг тавьж байв.