БНСУ-ЫН СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2023.09.10
Гадаад харилцаа

БНСУ-ЫН СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын сайд, ОНБТСҮХорооны дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгчидтэй албаны уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар:

  • Солонгосын СШУХүрээлэнтэй спортын эрдэм шинжилгээний ажилтан солилцож туршлага судлах
  • Хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Боловсон хүчин, судлаачдыг БНСУ-д спортын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалуулах
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн спортын сэтгүүлд эрдэмтэд судлаачдын ЭШ-ний илтгэл нийтлүүлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.

БНСУ-ын спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс ирэв.

БНСУ-ын Спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн спортын бодлогын судалгааны хэлтсийн ахлах судлаач, Терийн удирдлагын ухааны доктор Сон Мүн Жон, Спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн Спортын шинжлэх ухааны лабораторийн ахлах судлаач, Спортын физиологийн ухааны доктор Сун Хун Сон, Спортын шинжлэх ухааны хурээлэнгийн Спортын бодлогын судалгааны хэлтсийн ахлах судлаач, Спортын бодлогын ухааны доктор, Олон улсын спортын мэргэжилтэн Чу Хён Жу, Спортын шинжлэх ухааны хурээлэнгийн Спортын үйлдвэрлэл, судалгааны албаны Спортын дата хариуцсан менежер, судлаач Спортын эдийн засгийн ухааны доктор Ким Мин Су, БНСУ-ын Спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн спортын бодлогын судалгааны хэлтсийн ахлах судлаач, Спортын боловсролын ухааны доктор Чон Хён Ү, Спортын шинжлэх ухааны хүрээлэнгийн Судалгаа төлөвлөлт, зохицуулалтын багийн ахлагч, Ким Ён Ду нар оролцов.

ШИНЭ МЭДЭЭ