2023.09.13
Орон нутгийн хөгжил
"Хөгжлийн зураглал 2030" бодллогын баримт бичгийг боловсруулсан БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр, эрдэмтэн судлаачид зөвлөлдөв
2021 онд Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх "Хөгжлийн зураглал" бодлогын баримт бичгийг БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр, эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулж, олон нийтэд танилцуулсан.
Уг бодлогын баримт бичигт туссан зорилтуудыг ажил хэрэг болгох бүрэн боломжтой бөгөөд хэрэгжүүлэх туйлын зорилт тавьж ажилласан. Харин өнөөдрийн байдлаар бодлогын баримт бичгийн хэрэгжилт хүлээсэн түвшинд хүрэхгүй байгаа бөгөөд бодлогын баримт бичиг "хүслийн жагсаалт" болж үлдэх магадлал өндөр байгааг харуулж байна.
Тийм учраас бодлогын баримт бичгийг боловсруулсан БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр, эрдэмтэн судлаач, төрийн албан хаагчидтай хамтран Гачууртын Дээндийгийн аманд уулзаж, санал солилцлоо.
Хэрэгжиж байгаа ажлуудын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгжээгүй ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх, шинэчлэх шаардлагатай бол шинэчлэх, сайжруулах талаар ярилцаж шийдэлд хүрчээ.
Цаасан дээр буусан энэхүү баримт бичгийг заавал хэрэгжүүлж байж 2030 он гэхэд Баянзүрх дүүрэг өрсөлдөх чадвартай, иргэндээ ээлтэй болж хөгжих учиртай аж.
ШИНЭ МЭДЭЭ
НИТХ: Зөвлөлийн хуралдаан боллоо
2024.12.16
“Англи хэл хоёрдогч хэл” төсөл хэрэгжүүлнэ
2024.08.30
ӨНӨӨДРИЙН ЗАЛУУЧУУД БОЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
2024.08.26
Тэтгэлэг олгох сонгон шалгаруулалт эхэллээ
2024.08.05
МЭНДЧИЛГЭЭ
2023.12.30
Б.Гансүх багшийн нэрэмжит талбайтай боллоо
2023.11.17