2023.09.13
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН РЕНЧИНЛХҮМБЭ СУМАНД АЖИЛЛАЛАА
Уулзалтаар сумын цаашдын хөгжил болон тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо.
Ренчинлхүмбэ сумын иргэдийн зүгээс 320 хүүхдийн сургуулийн барилгын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж богино хугацаанд дуусгах, Соёлын төвийн техник хэрэгслийг шинэчлэх, Ходон багт үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ тавих, төрийн албан хаагчийн цалинг бүсчилж нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт амьдрах залуучуудыг бодлогоор дэмжих, хязгаар нутагт өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байгаа нь ард иргэдийн амьдралд дарамт учруулж байгаа талаар санал, хүсэлтийг илэрхийлж байв.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 420 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилогоо хийлээ. Түүнчлэн, Ренчинлхүмбэ суманд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн барилга, 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цаг уурын өртөөний барилга баригдаж ашиглалтад орсон бол 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн сургуулийн барилга баригдаж байна.
ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ЦАГААННУУР СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА