МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ
2023.09.12
Орон нутгийн хөгжил

Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дундговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлт-Реформ” илтгэл танилцуулан, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, “Авлигатай тэмцэх-5Ш ажиллагаа” зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр цар тахлын үед -4,6 хувь болж агшаад байсан эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж өссөн. Мөн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болон давж биелж буйг Ерөнхий сайд дурдав. Эдийн засаг ийнхүү сэргэхэд Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж, нүүрсний хулгайн асуудлыг ил болгож, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалж эхэлсэн нь нөлөөлснийг тэмдэглэлээ.


Уулзалтад Дундговь аймгийн 400 орчим иргэн оролцож 40 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ хэллээ. Тухайлбал, аймгийн театрын барилга, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байр, сумдын соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилга зэрэг олон жил гацсан төслүүдийг урагшуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэр, ахмадын сувилал байгуулах, шонхор шувуу барих зөвшөөрлийг цэгцлэх, үлийн цагаан оготно ихсэж, бэлчээр талхлаж байгаад анхаарах, малын түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөх, Салхитын мөнгөний ордод төрийн бодлогоор анхаарч, улс, орон нутгийн төсөв, иргэдэд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, сумын эрүүл мэндийн төвийг стандартад нийцсэн машинтай болгох, нягтлан бодогч, цаг уурын ажилтнуудын цалингийн шатлал, нийгмийн хамгаалалд анхаарах, Говьсүмбэр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах, Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авах зэрэг санал дэвшүүллээ.

Ерөнхий сайд орон нутагт хийж буй томилолтынхоо хүрээнд 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний талаар тухайн орон нутгийн иргэдээс саналыг нь авч буй. Тус уулзалтад ирсэн иргэд дулааны станцын дэд бүтэц, цахилгаан хангамж, аймгийн төвийн үерийн хамгаалалтын далангийн барилга, байгууламжийн угсралтын ажил, хүүхэд залуучуудын соён гэгээрүүлэх ордны барилгын зураг төсвийг эхний гуравт эрэмбэлэв. Үүний дараагаар төрийн нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга, Түмний хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажил, соёлын төвийн барилга, Олгойн говийн цэвэр усны дан шугамыг хос болгох, Луус, Дэрэн, Өндөршил сумын эрүүл мэндийн төвийн барилгын зураг төсөв, Цагаандэлгэр, Эрдэнэдалай,Гурвансайхан сум дахь Цаг уурын өртөөний засварын ажлыг жагсаажээ.


Иргэдийн асуултад салбарын сайд нар хариулт өгөв. Тухайлбал, энэ хичээлийн жилд боловсролын багц хууль хэрэгжиж эхэлснээр малчин эцэг эх хүүхдийнхээ сургуульд орох насыг сонгох боломж бүрдсэн буюу долоон настайд нь сургуульд оруулж болно гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 13А маягт олгох асуудлыг боловсронгуй болгох талаар ирэх Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Аймгийн шинэ нэгдсэн эмнэлгийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад ороход бэлэн болсон. Тус эмнэлгийг компьютер томографын аппараттай болгож, хүний нөөцийг бэлдээд байгааг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд иргэдийн саналын дагуу Мандалговь, Чойр чиглэлийн 200 км автозамыг хатуу хучилттай болгох ажлыг 2024 онд хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд хэлээд Баянжаргалан сумын соёлын төв, аймгийн театрын барилгын ажлыг эхлүүлэх, Дэл, Хөнжлийн уулыг тусгай хамгаалалтад авах, Салхитын мөнгөний ордын үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0079
Controller Execution Time ( User Module / Page )  0.5459
Total Execution Time  0.5538
  GET DATA  
$_GET['id']   10563
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,711,760 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/92063
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10563' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10563' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10563 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10563'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10563' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10563 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10563' 
0.2061   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '92063' 
0.3226   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10563 OR `map`.`user_id` = 10563) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)