2023.09.04
Гадаад харилцаа
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францистай мэндчиллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хоёр улсын харилцааны түүхэнд шинэ хуудас нээж буй энэхүү айлчлал даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Пап Францис:
Та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон, тольдон байхыг сургасан билээ...
Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэрэмж, танай соёлын эд эс бүхэнд гүн гүнзгий шингэсэн учир Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм...
Монгол Улс хүний эрхийг дээлэх, ардчилал, энх тайвныг цогцлоохын төлөөх хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсад чухал үүрэг гүйцэтгэж байна...
“Тэнгэр шиг бай” гэх алдарт яруу найрагчийн уриалгыг эргэл, мөргөлийн замчид, зочид гийчид бид ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна...
Байгаль орчныг хайрлах та бүхний сэцэн ухаан явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт, онгон төрхөөр нь хадгалан үлдээх хүсэлтэй хэн бүхэнд үлгэр дуурайл болж байна...