Далай ээжээ дээдэлдэг Ерөнхийлөгч танд болон Хөвсгөлчүүддээ талархал илэрхийлье
2023.08.22
Орон нутгийн хөгжил

Далай ээжээ дээдэлдэг Ерөнхийлөгч танд болон Хөвсгөлчүүддээ талархал илэрхийлье

Эхлүүлсэн ажил 10 жилийн дараа үр дүнд хүрэх тэр мэдрэмж их гоё байдаг юм байна. Нэг тийм өндөр даваан дээрээс далай ээжээ харж байгаа юм шиг сайхан мэдрэмж. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны зун манай аймагт ажиллах үеэр Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргахад анхаарна гэдгээ нутгийн иргэдтэй хийх уулзалт дээр хэлж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах ажлын хүрээнд нийт 34,7 тонн шатахуунтай автомашин, ёмкост чиргүүлийг татан гаргаад байна.

  • Энэ ажил 1985 онд живсэн, 309 тн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг 16 метрийн гүнээс 2021 онд татан гаргасанаар эхэлж байв.

2023 онд

  • Нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн Т-100 загварын 11 тонн жинтэй гинжит трактор.
  • Марааны булангийн эргээс 2,5 км зайтай газар, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн ЗИЛ-130 автомашиныг чиргүүлийн хамт.
  • Жиглэгийн давааны ам хэмээх газар нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашиныг татан гаргасан юм.
  • Эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгаад байна.
  • ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид татан гаргах ажиллагаанд оролцож байна.
  • Татан гаргах ажиллагаанд ашиглаж буй үндсэн тоног төхөөрөмжийг монгол эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээсэн.
  • Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 74% ийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг хамгаалах ажил үргэлжилж байна.

ТҮҮХЭН ШИЙДВЭР ХҮРТЭЛХ ТҮҮХЭЭС ...

Энэ хүртэл АХБ-ны нуурын төслөөс Энх-Амгалан мөнгө идсэн, идэх гэж байна, Энх-Амгалан Хөвсгөл нуураас живсэн машинуудаа гаргаач гэж мөн ч их чичилсэн. Би чихгүй юм шиг байж, энэ бүхнийг тоож явсангүй. Миний зүрх сэтгэлд далай ээжээ худалдаж идэх өлөн бодол, олиггүй зан хэзээ ч байгаагүй ээ. Хөх сувд хөтөлбөр маань жил бүр, тогтмол ямар нэгэн бодитой ажил хийж, хэрэгжүүлж ирсэн. Би англи хэл дээр өөрөө төслөө бичиж анхны санхүүжилтээ Канад сангаас авч Хатгалын гар урчууддаа зориулж байлаа. Үүнээс хойш 2014 оны 8 сард АХБ-ны эрх бүхий захирлуудыг Хатгалд урьж ХӨХ СУВД хөтөлбөрийнхөө төсөл, хөтөлбөрийг танилцуулж, тухайн үеийн Аймгийн дарга А.Эрдэнэбаатар, орлогч М.Очирхуяг гээд олон хүн хамт байж, надад хань бараа болж байсан санагдана. Өнөөдрийн аялал жуулчлал ярьж булаацалдаад байгаа АХБ-ны 39 сая ам,долларын төсөл хүртэл өргөжсөн нь гарцаагүй үнэн юм. Үүндээ ч би хэл амаа билүүдсэн хүмүүсийн өмнө харц дээгүүр алхдаг даа.
Хөвсгөл нууранд живсэн тээврийн хэрэгслүүдийн байршлыг тогтоох Олон Улсын эрдэмтдийн багтай анх багын найз Н.Оюундэлгэрийнхээ тусламжтай 2010 онд холбоо тогтоож 2 жил харилцаж, олон удаа уулзсаны эцэст би нуур судлаач, доктор ноён Мичио Куммагай, Канадын эрдэмтэн Речард Робертс, АНУ-ын эрдэмтэн, нуур судлаач Д.Хадбаатар, дээр нь Монгол телевизийн Аяллын цаг нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г.Бадамсамбуугийн зураглаач гээд үндсэн 5 хүнтэй баг боллоо. Нийт зардал 50 мянган ам.доллар. Тухайн үед хувиасаа 100 гаран сая төгрөг, одоогийн ханшаар 150 орчим сая төгрөг гаргаж шаардлагатай тоног төхөөрөмж, ажлын төлбөр, ажиллах орчныг бүрдүүлж өгсөн.

Эрдэмтэд маань олон жил хамтарч ажилласан, бие биенээ маш сайн мэднэ. CCWF (Climate Change and Water Foundation) буюу “Дэлхийн ус, цаг уурын Сан” хэмээх NGO-г (non-governmental organization -төрийн бус байгууллага) хамтран байгуулж, 2003 онд Дэлхийн усны форумыг анх зохион байгуулж байсан мундаг, нэртэй хүмүүс байсан нь маш азтай хэрэг байв.

Энэ хүмүүсийн өмнө ОХУ-аас нуурын аюултай хог хаягдал гаргаж байсан судлаачдын баг нисдэг тэргээр ирж ажилласан байлаа. Тэднийхээ тайланг Куммагай санд хэрэг болох байхаа гээд өгсөн. Эрдэмтэд маань амжилттай ажиллаж, нутаг буцсаныхаа дараахан тайлангаа ирүүлсэн. Тэр тайланд олон нийтэд дэлгэх шаардлагагүй зүйл ч их байсан.

Хөвсгөл нуураас тээврийн хэрэгслүүд гаргах хамгийн сайн технологи гэсэн болгонтой танилцсан боловч миний санаанд тохирооогүй. Татах нэрээр нуурандаа шатахуун асгарвал яах вэ. Нуураа бохирдуулбал яах вэ. Хэдэн зуун жил дахиж цэвэршүүлж чадахгүй нөхцөл үүсвэл яах вэ. Яг ийм асуудалтай тулгарсан хүн, бие дааж шийдвэр гаргаж чадах уу. Ямар ч хүн өөр дээрээ авч бодоход чадахгүй байсан.

Өнөөдрөөс 20 гаран хоногийн өмнө Байгаль Орчны яамнаас Ч.Батсансар холбогдож Та 2010 оноос эхлэн санаачилж хэрэгжүүлсэн ХӨХ СУВД хөтөлбөрийнхөө ажлын тайланг он сартай нь болон Таны Олон Улсын эрдэмтэдийн багийг урьж Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслүүдийн байршлыг тогтоосон дүгнэлт, тайлан байна уу гээд надад байгаа бүх тайлан, материалыг авсан. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдэхдээ “Хөвсгөл нууранд 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр буюу 1,1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0,26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм.” гэж онцолжээ.

ХӨВСГӨЛ – ХӨХ СУВД - нуураа хамгаалах хөтөлбөр юу хийсэн бэ томоос нь тоймлоё...

  • • Хөвсгөл нуурын орчмын байгаль орчныг хамгаалах, тодорхой санхүүжилтыг жил бүрийн Улсын төсөвт тусгулах тухай УИХ-ын БОХХАА-ын байнгын хорооны тогтоол гарав.
  • • Олон Улсын эрдэмтэдийн багийг урьж Хөвсгөл нууранд живсэн шатахуунтай тээврийн хэрэгслийн байршлыг тогтоож, судалгааны үйл ажиллагааг 100 сая төгрөгөөр санхүүжүүлэв.
  • • Хөвсгөл нуурын усны нөөцийг бүрдүүлдэг Дархадын хотгорын цөлжилт, ширгэсэн нууруудыг сэргээх судалгааны ажлыг эхлүүлэв.
  • • 2015 онд Хөвсгөл нуурын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх аян өрнүүлж 100 тонн хог цэвэрлэв. Жил бүр 80-100 тонн хог хаягдлыг орон нутгийн Төрийн болон ТББ, иргэдийн оролцоотой цэвэрлэдэг уламжлал тогтлоо.
  • • Канад сангаас 18,300 ам,долларын хөрөнгө оруулалтаар Хөвсгөл нуур орчмын гар урчуудад багаж, тоног төхөөрөмжийн
  • • Азийн Хөгжлийн банкны 6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөвсгөл нуурын байгаль орчны менежментийг сайжруулах, Хөвсгөл нуурын орчмын 5 сумын иргэдийн амьжиргааг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжлээ.
  • • Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай зам барих төсөл, Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай ХАТГАЛ-ЖАНХАЙН давааны хатуу хучилттай авто замын хөрөнгө оруулалт татахаар болов.
  • • Монгол эрдэмтэдтэй хамтран Хөвсгөл нуурыг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж бичиг баримтыг бүрдүүлэн ЮНЕСКО-д хүргүүлэв.
  • • Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Цойцон нуурыг нөхөн сэргээх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

ШИНЭ МЭДЭЭ