2023.07.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Дархан-Уул аймгийн "Ахмадын хөгжлийн төв"-д ажиллаж, ахмадуудын төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн "Ахмадын хөгжлийн төв"-д ажиллаж, ахмадуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр ахмадууддаа тэтгэврийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонсож, уг төвдөө шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.
Дархан хотын 12 мянга гаруй ахмадуудад нийгэм, эрүүл мэнд, боловсрол, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж буй энэ төв Монгол улсад одоогоор ганцхан байна.
12 мянган ахмадаас 90 гаруй хувь нь энэхүү төвдөө суурилсан үйлчилгээг авч, 10 орчим хувь нь явуулын тусламж үйлчилгээг авдаг. Уг явуулын тусламж үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг анх Б.Жавхлан гишүүн санаачлан, дэмжлэг үзүүлж ажилласны үр дүнд өнөөдөр 120 гаруй байнгын асаргаатай ахмадууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авчээ.
ШИНЭ МЭДЭЭ
Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.12.10