“Гашуунсухайт-Ганцмод“ хил дамнасан төмөр замтай бүтээн байгуулалттай холбоотой авах арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2023.07.05
Зам, Тээвэр

“Гашуунсухайт-Ганцмод“ хил дамнасан төмөр замтай бүтээн байгуулалттай холбоотой авах арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 5-нд болж 60 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсөл батлагдсанаар 1955 онд байгуулсан Хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч төмөр замын хилийн боомтуудыг холбох эрх зүйн үндэс бүрдэнэ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам баригдсанаар нүүрсний экспорт нэмэгдэх, тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүнийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай аргаар тээвэрлэх, төсвийн орлого, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ